Дагвасүмбэрэлийн Амартүвшин

Interactive resume

Электроникийн инженер / бүтээлч хөгжүүлэгч


Миний тухай

Би орчин үеийн Электроникийн инженер. Дэвшилтэд техник технологи болон мэдээллийн технологийн талаар бусдаас хоцролгүй дэлхий нийттэй хөл нийлүүлэн алхахыг бүр түрүүлж алхахыг хүсэж тэмүүлдэг. Дэлхийд тэргүүлэх мэдээллийн технологиудын акулуудтай эн зэрэгцэхүйц Монгол брендийг бий болгохыг мөрөөддөг.

Pascal van Gemert

Дэлгэрэнгүй

Нэр:
Д.Амартүвшин
Нас:
22 настай
Байршил:
Улаанбаатар хот, Монгол улс, Дэлхий

Туршлага

The only source of knowledge is experience. Albert Einstein


Боловсрол

Монгол Улсын Их Сургууль

09 / 2009 - 06 / 2013

Бакалавр - "Физик Электроник" ( Мэргэшил: Эмбедэд систем ) Суралцах хугацаандаа электроник болон эмбедэд систем, програмчлал, физикийн хичээлүүдийг түлхүү судалсан. Улаанбаатар хот

1-р дунд сургууль

09 / 1999 - 06 / 2009

Бүрэн дунд - Ерөнхий боловсрол Суралцах хугацаандаа Математик, Физик, Жудо бөхийн төрлөөр гүнзгийрүүлэн суралцсан. Дархан-Уул аймаг


Туршлага / Тэмцээнүүд

Могул компьютерийн үйлдвэр

08 / 2012 - 09 / 2012

Үйлдвэрлэлийн дадлага Компьютер үйлдвэрлэх үе шатууд болон тестлэх, засварлах, угсрах гэх мэт үйлдвэрлэлийн дадлага туршлагатай болсон. Улаанбаатар хот

Робокон Үндэсний тэмцээн

12 / 2011 - 06 / 2012

МУИС-ийн Физик Электроникийн Сургуулийн "Монгол робот" баг Уг тэмцээнд манай сургуулиас 2 баг оролцсоны нэг нь дэд аварга болж нөгөө баг нь шилдэг шийдэл цомоор тус тус шагнагдсан. Бүхэл бүтэн 6 сарын турш бүтээсэн роботууд маань өрсөлдөгч багаа торох юмгүй ялж байлаа. Би автомат робот дээр ажиллаж хичээл дээр заадаггүй их ч олон зүйлийг сурсан. Улаанбаатар хот

Кансат Үндэсний тэмцээн

01 / 2013 - 05 / 2013

МУИС-ийн Физик Электроникийн Сургуулийн "G-Satellite" баг Монгол улсад анх удаагаа зохиогдсон бичил хиймэл дагуулын тэмцээнд багаараа оролцож III байрт шалгарсан. Уг тэмцээнд оролцсноороо утасгүй мэдээлэл дамжуулалт болон мэдээлэл боловсруулах талаар мэдлэгээ өргөжүүлсэн. Улаанбаатар хот

Smart Mongolia-2013 програмчлалын тэмцээн

12 / 2013

Ухаалаг утсанд суурилсан гэрийн автоматжуулалт "General Smart" баг Монгол Улсад анх удаагаа зохион байгуулагдсан ухаалаг утасны програмчлалын тэмцээнд нийт 80 гаруй баг оролцож 3-н үе шаттайгаар явагдсанаас "Үйлчилгээ" төрөлд II байрт шалгарсан. Уг тэмцээн нь Монголын ухаалаг утасны програм хөгжүүлэгч залуусын чансааг тогтоосон тэмцээн болсон гэж ярилцдаг. Улаанбаатар хот

Оюутны эрдэм шинжилгээний хурал

12 / 2013

МУИС-ийн ФЭС-ийн Магистр болон Докторын оюутнуудын дунд зохиогдсон ЭШХ Жил болгон зохион байгуулагддаг уг тэмцээнд "Ухаалаг утсанд суурилсан гэрийн автоматжуулалт" сэдэвт бүтээлээрээ оролцож II байрт шалгарсан. Улаанбаатар хот

Чадварууд

“We used to think that if we knew one, we knew two, because one and one are two. We are finding that we must learn a great deal more about 'and'.”- Arthur Eddington


Програмчлалын хэл

  • PHP
  • MySQL
  • C
  • Java
  • HTML(5)
  • CSS(3)
  • Javascript
  • Python

Эзэмшсэн хэл

  • Монгол хэл
  • Англи хэл

Электроникийн мэдлэг

  • Утасгүй холбоо
  • PCB design
  • Эмбедэд систем
  • Аналог электроник

Програм хангамж

  • Android Studio
  • Eclipse
  • Altium
  • Proteus
  • Arduino
  • Labview
  • Microsoft Office
  • Mac OS
  • All browsers
  • Photoshop
  • Linux OS
  • Notepad++

Сонирхол

“You can do anything you set your mind to.”- Benjamin Franklin


music

Хөгжим

Орчин үед хөгжимд дургүй залуу хүн гэж юу байхав. Үүнтэй ижилхэн би ч бас дуу хөгжмөөс салдаггүй гэхэд болно. Сургууль руугаа явах замдаа, автобусанд, гадуур явахдаа гэх мэт. Ихэнхдээ сонгодог хөгжим, язгуур урлаг, орчин үеийн поп төрлийн дуунуудыг шимтэн сонсдог.

Algorithms

Алгоритм

Би аливаа асуудлуудыг шийдвэрлэх дуртай. Асуудал байгаа юм чинь шийдэл байж л таараа гэж боддог. Aсуудлын шийдлийг олохын тулд хичээж байхдаа ядаж нэгийг нь олох хүртлээ зогсдоггүй. Асуудлыг шийдвэрлэх нь надад цаашид хийж бүтээх урам зоригийг өгдөг.

Sports

Спорт

Спортгүйгээр амьдарна гэдэг бол надад байж боломгүй зүйл юм шиг санагддаг. Гүйх болон жүдо бөхөөр хичээллэх нь надад эрүүл бие бялдар, саруул оюун ухаантай байхад минь тусалдаг.

Algorithms

Шинэ зүйл судлах

Би өөрчлөлтөд дуртай. Энэ нь ч миний мэргэжлийн минь гол давуу тал. Мэдээллийн технологи болон техникийн хөгжлийн хурдтай эн зэрэгцэн хөл нийлүүлж алхахын тулд өдөр болгон судалгаа шинжилгээ хийн суралцах нь орчин үеийн инженер хүнд байх чухал нэг чадвар гэж боддог.

Холбоо барих

“If I had asked people what they wanted, they would have said faster horses. ”
- Henry Ford